Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

Иргэдээс ирүүлсэн хүсэлтийн дагуу уулзалт зохион байгууллаа

2022-06-16

Орхон аймагт баригдах гэж буй Уурхайчин-2 хороололтой холбоотойгоор иргэдээс ирүүлсэн хүсэлтийн дагуу аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Д.Ганболд, О.Мөнх-од, С.Эрхэмбаяр, С.Юмэнхүү, Д.Энхзориг нар талуудыг мэдээллээр хангах зорилгоор нээлттэй уулзалтыг өчигдөр зохион байгууллаа.

Уулзалтад орон нутгийн удирлага, албаны хүмүүс, тус хорооллын барилгын ажлыг хийж гүйцэтгэх “Өргөө хаан” ХХК, орон сууцны барилга захиалсан иргэд оролцлоо. “Өргөө хаан” команийн зүгээс цар тахлын нөхцөл байдал, эдийн засгийн хямрал, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт зэрэг шалтгаануудын улмаас зарим ажил удаашралтай байгааг илэрхийлж, төслийн захиалагч тал болох “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т хэд хэдэн хүсэлтийг хүргүүлжээ. Тиймээс иргэд болон Төлөөлөгчид энэ асуудлыг шийдвэрлэх гарц гаргалгааг эрэлхийлэн тус үйлдвэрийн удирдлагуудад хандаж, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын гадна цуглаж , хүлээгээд байсан юм.  

“Эрдэнэт үйлдэр” ТӨҮГ-ын удирдлагуудаас 2022.06.17-ны өдрийн 15:00 цагт УСО-нд талуудын төлөөллөөс оруулцуулсан ажлын хэсгээс шийдвэрийг захиалга өгсөн  иргэдэд танилцуулахаар болжээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4197
2883 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%