“АМЖИЛТЫН ОД” МЕДАЛИАР 61 ХҮҮХЭД ШАГНАГДЛАА
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан сурлага, урлаг, спортын амжилт гаргасан хүүхдүүдэд аймгийн Засаг дарга бөгөөд Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүний нэрэмжит “ Амжилтын од” медаль гардуулдаг уламжлалтай. Энэ жил “Амжилтын од” медалиар 61 хүүхэд шагнагдсан бөгөөд шагналыг аймгийн Засаг дарга бөгөөд Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Д.Мөнхбаатар, Засаг даргын орлогч Ц.Буманбуян, ЗДТГ-ын дарга М.Отгонбат, НБХ-ийн дарга Д.Мөнхцэцэг, ГБХЗХГ-ын дарга Г.Оюунтуяа нар гардуулан өглөө.