Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

АЙМГИЙН ЗДТГ-ЫН ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ХЭЛТЭС, ГАДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАТЫН ГАЗРЫН АГААРЫН БООМТ ХАРИУЦСАН ГАЗАР ХАМТРАН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАХ ЧИГЛЭЛЭЭР УУЛЗАЛТ, ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2022-05-26

Аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтэс, Гадаадын иргэн, харьяатын газрын Агаарын боомт хариуцсан газар хамтран аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй гадаадын хөрөнгө оруулалттай болон гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авч ажиллуулдаг аж ахуй нэгж байгууллагын төлөөллийг оролцуулсан уулзалт, өдөрлөг зохион байгуулав.

Уг арга хэмжээний хүрээнд хууль тогтоомжийн хэрэгжилтийг орон нутагт хангуулах, гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлт, Засгийн газрын 2021 оны 192 дугаар тогтоолоор баталсан “Виз олгох журам”, 194 дүгээр тогтоолоор баталсан “Гадаадын иргэн Монгол Улсад суух болон түүнийг бүртгэх журам”, цахим виз, бүртгэл, үйлчилгээний талаар Гадаадын иргэн, харьяатын газрын Агаарын боомт хариуцсан газрын холбогдох албаны хүмүүс сургалт, анхаарах асуудлын талаар, аймгийн хэмжээнд хэрэгжүүлэх бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг орон нутагт хэрэгжүүлэх чиглэлээр аймгийн ЗДТГ-ын дарга М.Отгонбат, эрх зүйн шинэтгэлийн хүрээнд энэ онд шинэчилсэн найруулга орсон Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах талаар аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтэс тус тус мэдээлэл өгч ажиллалаа.

Дээрх арга хэмжээнд 15 аж ахуй нэгжийн төлөөлөл оролцож хууль тогтоомжийг хэрэгжүүлэх болон цахим үйлчилгээ, орон нутагт үйл ажиллагаа явуулахад тулгарч буй асуудлын талаарх санал хүсэлтээ илэрхийлж, тодруулга мэдээлэл авч, сургалтад хамрагдлаа

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4068
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
245 / 6%