Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

“ЦАХИМ ШИЛЖИЛТЭД ХАМТДАА” СИСТЕМ ТАНИЛЦУУЛАХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2022-05-24

          Өнөөдөр/2022.05.24/ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  Хот байгуулалт_дэд бүтэц үйлдвэрлэл үйлчилгээ гэр хорооллын хөгжлийн хорооноос санаачлан бизнес эрхлэх таатай орчныг  бүрдүүлэх, эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлж, төв хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх зорилгоор дүүргийн нутаг дэвсгэрт ахуйн үйлчилгээ, авто үйлчилгээ, жижиг дунд үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын төлөөлтэй уулзаж, тэдэнд тулгамдаж буй асуудлаар санал солилцох, “Онлайн бизнес төв” үйлчилгээ эрхлэх бүртгэлийн цахим системд бүртгүүлэх арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор “Цахим шилжилтэд хамтдаа”систем танилцуулах уулзалтыг зохион байгууллаа.

         Уулзалтад дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, Хот байгуулалт, дэд бүтэц, үйлдвэрлэл үйлчилгээ, гэр хорооллын хөгжлийн хорооны дарга, ИТХ-ын даргын зөвлөх,   Т.Идэрцагаан, дүүргийн Засаг даргын Инноваци, хөгжлийн асуудал хариуцсан орлогч, Төлөөлөгч Х.Алтаншагай, Төлөөлөгч Б.Болортунгалаг, Д.Уянга, Л.Цэеэрэгзэн, В.Хүрэлбаатар, холбогдох хэлтэс албадын ажилтан албан хаагчид болон дүүргийн нутаг дэвсгэрт ахуйн үйлчилгээ, авто үйлчилгээ, жижиг дунд үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын 200 гаруй төлөөлөл оролцлоо.

           Оролцогчдоос ирүүлсэн санал, хүсэлтийг сонсож, холбогдох заавар зөвлөгөөг өгч тэдэнд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхийг холбогдох хэлтэс албадад өгч хариуг эргэн мэдээлэхийг үүрэг болгосон үр дүнтэй уулзалт болсныг оролцогчдоос илэрхийлсэн юм.

            “Цахим шилжилтэд хамтдаа” систем танилцуулах уулзалтыг Хот байгуулалт, дэд бүтэц, үйлдвэрлэл үйлчилгээ, гэр хорооллын хөгжлийн хорооны дарга, Төлөөлөгч Т.Идэрцагаан нээж, оролцогчдод Үйлчилгээ эрхлэх бүртгэлийн хүсэлтийг хүлээн авах ulaanbaatar.mn “Онлайн бизнес төв” цахим системийн танилцуулгыг дүүргийн ЗДТГ-ын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Н.Наранзул, Хог хаягдлын гэрээ, Тохижилт цэвэрлэгээний гэрээг хэрхэн байгуулах талаар “Онлайн бизнес төв” цахим системд хог хаягдлын гуравласан гэрээг хэрхэн бүртгэх талаарх танилцуулгыг дүүргийн Татварын хэлтсийн Хувь хүний татварын тасгийн татварын улсын байцаагч Н.Эрдэнэцэцэг, Эрүүл ахуй, аюулгүй байдал, зохистой дадал нэвтрүүлэх, МХЕГ-ын igov.mn цахим системд хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчийн бүртгэл хийх болон Хөдөлмөрийн аюулгүй байдал талаарх танилцуулгыг дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн Тасгийн дарга, хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Б.Нарантуяа, Барилга байгууламжийн галын байдлыг хангах тухай, Галын аюулгүй байдлын дүгнэлт авах талаарх танилцуулгыг дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч ахмад Т.Түмэннасан нар тус тус хийлээ.

ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4085
2771 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%