ЗАЛУУЧУУДЫН ЧӨЛӨӨТ БӨХИЙН АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Төв аймгийн Лүн сумын харьяат, Монгол улсын Ардын багш, Гавьяат тамирчин, Монгол улсын харцага, Олимпын хүрэл медальт Данзандаржаагийн Сэрээтэрийн нэрэмжит Залуучуудын чөлөөт бөхийн аймгийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээн эхэллээ. Тэмцээнд 24 байгууллагын 140 гаруй тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөх юм. Энэ жилээс эхлэн уг тэмцээн Олон улсын чанартай тэмцээн болж өргөжиж, Буриад улсын баг, тамирчид хүрэлцэн ирж оролцож байгаагаараа онцлогтой болж байна.