5 ТОННЫ БАГТААМЖТАЙ УСАЛГААНЫ АВТО МАШИНТАЙ БОЛЛОО
Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар Зуунмод хотын ногоон байгууламжийн арчлалтыг хийхэд нэн шаардлагатай байсан усалгааны авто машины асуудлыг шийдвэрлэн “Зуунмод цэцэрлэгжүүлэлт” ОНӨҮГазарт хүлээлгэн өглөө. Аймгийн Засаг дарга, Зуунмод сумын Засаг дарга нар болон холбогдох хүмүүс машины үйл ажиллагаа болон ашиглалттай танилцаж, шинээр тарьж ургуулсан мод бутыг услах ажлыг эхлүүллээ.