2022 оны Нэгдүгээр ээлжийн цэрэг татлагыг зохион байгууллаа
2022 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагын ажлыг амжилттай зохион байгуулж ажиллалаа. Өнөөдөр I ээлжийн хугацаат цэргийн албанд тэнцсэн залуусаа Мөнх-Алдарын талбайгаас сумдын удирдлагууд болон гэр бүл дотны найзуудынх нь хамт үдэн гаргаж өглөө. Цэргийн штабын дарга дэд хурандаа Т.Төмөрчөдөр дайчиддаа хандан үг хэлж, албаа нэр төртэй хаахыг хүсэн ерөөлөө. Энэ удаагийн хугацаат цэргийн албанд 5 сумын 18-25 насныхан хамрагдсан бөгөөд тэнцсэн залуус Хил хамгаалах байгууллагад алба хаах юм.