Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

СҮМ ХИЙД, ШАШНЫ ЧИГЛЭЛЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БУЙ БАЙГУУЛЛАГА, АЖ АХУЙ НЭГЖ, ИРГЭДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ

2022-05-11

            Монгол Улсын үндсэн хууль, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, хүүхдийн эсрэг болон хүүхэд хохирсон гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийн эрхийн талаар хууль тогтоомжийг иргэд олон нийтэд таниулах сурталчлах, тэдгээрийн хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, дүүрэг дэх Цагдаагийн газрын “ХҮҮХДИЙН ЭРХ” нэгдсэн арга хэмжээний хүрээнд “СҮМ, ХИЙД” тусгай арга хэмжээний төлөвлөгөөний дагуу хяналт шалгалтын үйл ажиллагаа зохион байгууллаа.
 
          Тус хяналт шалгалтын ажлын хэсэгт дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Цагдаагийн газар, Прокурорын газар, Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, Гадаадын иргэн харьяатын газрын мэргэжилтэн, албан хаагчид 2022 оны 05 дугаар сарын 09-10-ний өдрүүдэд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй сүм хийд, шашны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийлээ.
 
ХУРЛЫН АЖЛЫН АЛБА
 
'
 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4085
2771 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%