Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

ТӨСӨВ САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖЛИЙН ХОРОО АЖИЛЛАЛАА.

2022-05-05

      Өнөөдөр /2022.05.05/ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төсөв санхүү, эдийн засгийн хөгжлийн хороо өөрийн харьяалах асуудлын хүрээнд дүүргийн Татварын хэлтсийн үйл ажиллагаа болон дүүргийн 2022 оны орон нутгийн орлогын төлөвлөгөөний биелэлтийн явцтай тус тус танилцаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо.

      Тус хуралд Төсөв санхүү, эдийн засгийн хөгжлийн хорооны дарга, Төлөөлөгч Ц.Содхүү, хорооны гишүүн, Төлөөлөгч И.Даваадорж, Л.Лувсанцэрэн, С.Мөнгөнсар, Б.Насанбат, С.Энхтайван нар оролцлоо.

      Дүүргийн орон нутгийн орлогын төлөвлөгөөний биелэлт 2022 оны эхний 4 сарын байдлаар 100,9 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд тус хэлтэс бүртгэл мэдээллийн баазыг сайжруулах зорилтын хүрээнд хороодын нийт нэгж талбарт байрлах цэг, объектын мэдээллийг бүртгэлжүүлэх “CHGLMAPS” системийг нэвтрүүлэн ажиллаж байна. Ингэснээр төсвийн орлогыг нэмэгдүүлэх, далд эдийн засаг болон татварын өрийг бууруулах ач холбогдолтой юм.

      Хурлын хороо танилцсан ажлын хүрээнд “CHGLMAPS” системийн программ хөгжүүлэлтийн зардалд дэмжлэг үзүүлэх асуудлыг судалж, холбогдох саналаа дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд танилцуулж, шийдвэрлүүлэхээр ажиллаж байна.

ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4085
2771 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%