Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

ДҮҮРГИЙН НУТАГ ДЭВСГЭРТ ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР ХИЙГДЭЖ БУЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛД ХЯНАЛТ ТАВИХ АЖЛЫН ХЭСЭГ АЖИЛЛАЖ БАЙНА.

2022-05-04

           Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын захирамжаар байгуулагдсан дүүргийн нутаг дэвсгэрт Төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа ажлын гүйцэтгэл удаашралтай, ашиглалтад өгөх хугацаа хэтэрсэн, барилгын норм, чанар стандарт зөрчсөн, зураг төсөв холбогдох тооцоо судалгаа хангалтгүй барилга байгууламжид хяналт шалгалт хийх ажлын хэсгийн ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу газар дээр нь захиалагч, гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, ажлын явцтай танилцах ажил #яг_одоо зохион байгуулагдаж байна.

         Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд дүүргийн ИТХ-ын даргын зөвлөх Т.Идэрцагаан, ИТХ-ын Зөвлөлийн гишүүн, дүүрэг дэх МАН-ын бүлгийн дарга,Төлөөлөгч И.Даваадорж, Засаг даргын зөвлөх Н.Бямбагэрэл, Дэд бүтэц, төлөвлөлтийн асуудал хариуцсан орлогч дарга Д.Отгонбаатар, Инноваци, хөгжлийн асуудал хариуцсан орлогч Х.Алтаншагай, дүүргийн ИТХ-ын Ажлын албаны дарга Д.Бямбаа, Засаг даргын Тамгын газрын Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтсийн дарга Д.Нарантөгс, Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Б.Нацагдорж, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Б.Саруул-Од, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Л.Баярмаа, Дотоод аудитын албаны дотоод аудитор Б.Батбилэг, Цагдаагийн газрын дарга, Цагдаагийн хурандаа Б.Шинэбаатар, дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Б.Нарантуяа нар ажиллаж байгаа бөгөөд захиалагч, гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөл ажиллаж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4085
2771 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%