Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

ХАВРЫН ТАРИАЛАЛТЫН ЗӨВЛӨГӨӨНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2022-05-02

Төв аймгийн ЗДТГ, ХХААГ-аас сумдын удирдлагууд, тариаланчид, агрономчид, инженерүүдэд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, хаврын тариалалтыг хугацаанд нь оновчтой зохион байгуулах зорилгоор хаврын ”Тариалалтын зөвлөгөөн”-ийг Баянчандмань суманд зохион байгууллаа. Зөвлөгөөнд УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, Н.Энхболд, аймгийн удирдлагууд, ХХААХҮЯ-ны газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын төлөөлөл, Хөдөө аж ахуйг дэмжих сангийн төлөөлөл оролцож Монгол улсын Засгийн газраас тариаланчдыг дэмжих, тариалалтын талаар баримталж буй бодлого, хэрэгжилтийн талаар мэдээлэл өгөв. Мөн зөвлөгөөний эхний өдөр зохион байгуулсан эрдэмтэн багш нар, агрономчид, инженерүүд, тариаланчид, ногоочдын зөвлөгөөнөөс гарсан саналыг сонсож, тулгамдсан асуудлаа хамтдаа шийдвэрлэсэн ажил хэрэгч уулзалт боллоо. Төв аймаг үр шинэчлэлийн хүрээнд өнгөрсөн онд улаанбуудайн 300 тн үрийг 6 сумын 16 аж ахуйн нэгж, иргэдэд олгож, амжилттай хэрэгжүүлэн 3000 тн үр үржүүлсэн бөгөөд энэ жил аймаг хөгжүүлэх сангаас төмсний үр шинэчлэлд 150 сая төгрөгийн итгэлийн зээл олгож, төмсний элит болон үр үржүүлгийн 209 тн үрийг ногоочиддоо олгосон. Хүнсний ногооны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор, МУ-ын Засгийн газраас 80 хувийн хөнгөлөлттэй үнээр 11 төрлийн 2543 кг үрийг 27 суманд нийлүүлж, 77 сая төгрөгийн дэмжлэг үзүүлээд байна. Мөн улаанбуудайн үрийн хувьд өнгөрсөн оны ургацаас 10 сумын 86 аж ахуйн нэгж, 24 иргэн 9223 тг үрийг нөөцөлж, 2022 оны тариалалтад шаардлагатай үрийн 87.8 хувийг нөөцөлсөн. Дутагдаж байгаа 12.2 хувь буюу 1280.3 тн үрийн захиалгыг ХАА-г Дэмжих сангаас авахаар саналаа хүргүүлээд байна. Түүнчлэн тариалалтыг дэмжих зээлэнд хамрагдах 5664 иргэн, аж ахуйн нэгжийн судалгааг ХХААХҮЯаманд хүргүүлээд байна.

Тариалалтын зөвлөгөөний үеэр газар тариалангийн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа зарим хүмүүсийг Төрийн дээд одон, медалиар шагналаа. “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-оор: Цээл сумын ахмад тариаланч Даваажавын Халиунхүү, аймгийн ХХААГ-ын мэргэжилтэн Цэрэндоржийн Алимантуяа, “Алтангадас одон”-оор: Баянчандмань сумын ахмад тариаланч, улсын аварга ногоочин Даваажавын Алтанцэцэг, Эрдэнэсант сумын тариаланч “Нарт Монгол” ХХК-ний агрономч Сүхбаатарын Энхжаргал, Аргалант сумын ахмад тариаланч н.Үнэнбат, “Хөдөлмөрийн Хүндэт медаль”-иар: Угтаалцайдам сумын “Мөнх шижир тариа” ХХК-ний механикжуулагч Даниган Гантөмөр нарыг шагналаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4068
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
245 / 6%