Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

“АНЗААР” АЯНЫ АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДЛАА

2022-04-29

      Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл нь Цагдаагийн Ерөнхий газрын хар тамхитай тэмцэх газартай хамтран мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор “Нэг удаа гэж үгүй” уриатайгаар “Анзаар” аяныг 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд зарлахаар шийдвэрлэж, дээрх аяныг зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүн ажлын төлөвлөгөөгөө хэлэлцэн батлахаар хуралдлаа.

     Тус аяны хүрээнд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор уршиг, эрх зүйн үр дагаврын талаар иргэд олон нийтийн мэдлэг мэдээллийг сайжруулах, хүүхэд залуучуудад тайлбарлан таниулах, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэхэд байгууллага, иргэдийг татан оролцуулж, анхаарлыг хандуулах, хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагаа, уялдааг нэмэгдүүлэх зорилго тавьж байна.

ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4085
2771 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%