Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

УУЛЗАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2022-04-22

        Өнөөдөр /2022.04.22/ Дүүргийн нутаг дэвсгэрт худалдаа, хоол үйлдвэрлэл үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/987 дугаар захирамж, www.ulaanbaatar.mn сайтын "Онлайн бизнес төв" цэсрүү нэвтэрч үйлчилгээ эрхлэх бүртгэлийн системд бүртгүүлэх, стандартчилал техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээнд хамрагдах талаар цогц мэдээллийг өглөө.

          Уулзалт, хэлэлцүүлэгт дүүргийн Засаг даргын Инновац, хөгжлийн асуудал хариуцсан орлогч Х.Алтаншагай, ЗДТГ-ын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Н.Наранзул, ЗДТГ-ын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Б.Саруул-Од, дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс, дүүргийн Татварын хэлтэс, дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Ногоон титэм аналитикс ХХК-ийн төлөөлөл болон холбогдох албан хаагчид оролцож, салбарын мэдээлэл, үйлчилгээ эрхлэх бүртгэлийн системд хэрхэн бүртгүүлэх зааварчилгаа өгч ажиллалаа.

          Мөн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас ирүүлсэн үүрэг чиглэлийн дагуу худалдаа, үйлчилгээний газруудын үйлчилгээ эрхлэх цагийн хязгаарыг шинэчлэн тогтоох болсонтой холбогдуулан цагийн хуваарийн саналыг авч уулзалтад оролцсон нийт 180 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад хэлэлцүүлгийг зохион байгуулан ажиллалаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4195
2881 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%