Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

“МЭДЭЭЛЛИЙН ЦАГ” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2022-04-21

       Өнөөдөр /2022.04.21/ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Төлөөлөгчдийг цаг үеийн мэдээ, мэдээллээр хангах ажлын хүрээнд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, Засаг дарга Н.Батсүмбэрэл болон ИТХ-ын Төлөөлөгчид, хороодын засаг дарга нарыг Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл шуурхай удирдлагын төв,  Дүүрэг дэх Цагдаагийн газрын 1,2 дугаар хэлтэс, Замын цагдаагийн хэлтсийн үйл ажиллагаа, ажлын байрны орчин нөхцөлтэй танилцах, ажилтан, албан хаагчдын санал хүсэлтийг хүлээн авах, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, цаашид авах арга хэмжээний талаар санал солилцох зорилгоор “Мэдээллийн цаг” арга хэмжээг зохион байгууллаа.

Тус арга хэмжээний хүрээнд:

  1. Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн ослын дуудлага, мэдээлэл хүлээн авах үйл ажиллагаа, дүүргийн камерын хяналтын системийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, хүндрэл бэрхшээлүүдийн талаар хэлэлцэн цаашид авах арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлэх,
  2. Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн үйл ажиллагаа, телекамерын өрөөний орчин нөхцөл, техник тоног төхөөрөмжийн чанар, ашиглалт, тулгамдаж буй бэрхшээл, ажилтан албан хаагчдын санал хүсэлтийг хүлээн авч хэлэлцэн цаашид иргэд, олон нийтийн аюулгүй байдлыг ханган ажиллах талаар үүрэг чиглэл өгч, дэмжин ажиллахаа илэрхийллээ.

           Энэ удаагийн “Мэдээллийн цаг арга хэмжээ”-нд Төлөөлөгчдөөс гадна хороодын засаг дарга нар хамрагдан хороодод тулгамдаж буй асуудал, хүндрэл бэрхшээлүүдийн тухай хэлэлцэн шийдвэрлэхээр боллоо.

            Мэдээлэл, шуурхай удирдлагын төв нь иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчил, гамшиг осол, гал түймэр, эмнэлгийн яаралтай тусламжийн талаарх мэдээллийг 101, 102, 103, 105 дугааруудад хүлээн авах, цагдаа, онцгой байдал, эмнэлгийн түргэн тусламжийн хөдөлгөөнт хэсэг, бүлгүүдийг шуурхай удирдлага, зохицуулалтаар хангах, үйл ажиллагаанд нь хяналт тавих, мэдээ мэдээллийг нэгтгэн боловсруулах, төрийн зохих байгууллагуудыг шуурхай мэдээллээр хангах үндсэн чиг үүрэгтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4195
2881 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%