Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

“ЭРЧ ХҮЧ, ЭВ НЭГДЭЛ – ЧИНГЭЛТЭЙ 30” СПОРТ ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2022-04-17

      Өнөөдөр /2022.04.17/ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн түүхт 30 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн хэвшлийн аж ахуй нэгж, байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах, нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх, хүн амыг хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор “ЭРЧ ХҮЧ, ЭВ НЭГДЭЛ – ЧИНГЭЛТЭЙ 30” спорт өдөрлөгийг дүүргийн 16 дугаар хорооноос зохион байгууллаа.
 
 
     Тус арга хэмжээг Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат нээж дүүргийн 30 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж байгаа энэхүү спорт арга хэмжээнд идэвхтэй оролцож байгаа нийт баг, тамирчдад талархлаа илэрхийлээд, амжилт хүслээ.
Мөн спорт өдөрлөгт баг хамт олноороо бусдыгаа манлайлан идэвхтэй оролцсон Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нийт 10 аж ахуй нэгж, байгууллагуудад /“Тэгш Өлзий” ӨЭМТ, Нийслэлийн Ерөнхий боловсролын 72 дугаар сургууль,139 дүгээр бага сургууль, Чингэлтэй дүүргийн 102, 221, 246, 293 дугаар цэцэрлэг, Ус сувгийн удирдах газар, “Хайлааст-16” хадгаламж зээлийн хоршоо, Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны хувийн хэвшлийн ААНБ-ын холбоо/ Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэрэмжит “ТАЛАРХАЛ” гардууллаа.
 
   
 Түүнчлэн дүүргийн удирдлагууд спортын тэмцээний дардас, ширээний теннисний төрөлд шагналт байр эзлэн амжилт гаргасан тамирчдад өргөмжлөл, мөнгөн шагналыг гардуулан өглөө. Уг арга хэмжээнд Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, ИТХ-ын даргын зөвлөх, Төлөөлөгч Т.Идэрцагаан, ИТХ-ын Төлөөлөгч, НАМЗХ-ын дарга Д.Ядамжав, 16 дугаар хорооны Засаг дарга Н. Сэргэлэн, оролцогч байгууллагуудыг төлөөлж 16 дугаар хорооны хувийн хэвшлийн ААНБ-ын холбооны дарга Д.Бандихүү, дүүргийн 246 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Я.Саранчимэг нар хүрэлцэн ирлээ.
Спорт өдөрлөгийн нээлтэд Нийслэлийн Ерөнхий боловсролын 139 дүгээр бага сургуулийн Цахим гимнастрада Улсын уралдаанд амжилттай оролцон 280 гаруй сургуулиудаас 11-р байр эзэлсэн охидын гимнастикийн баг тамирчид үзүүлбэр үзүүлж, дуу хөгжмийн багш Б.Ичинхорлоо “Чулуун царгил” хөгжмийн ая эгшгээр бэлэг барилаа.
 
 
“ЭРЧ ХҮЧ, ЭВ НЭГДЭЛ – ЧИНГЭЛТЭЙ 30” спорт өдөрлөгийн хүрээнд зохион байгуулагдсан 3 төрөлт тэмцээнд:
• Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо
• “Тэгш Өлзий” ӨЭМТ
• Нийслэлийн Ерөнхий боловсролын 72 дугаар сургууль
• Нийслэлийн Ерөнхий боловсролын 139 дүгээр бага сургууль
• Чингэлтэй дүүргийн 102 дугаар цэцэрлэг
• Чингэлтэй дүүргийн 221 дүгээр цэцэрлэг
• Чингэлтэй дүүргийн 246 дугаар цэцэрлэг
• Чингэлтэй дүүргийн 293 дугаар цэцэрлэг
• Ус сувгийн удирдах газар
• “Хайлааст-16” хадгаламж зээлийн хоршоо
• Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны хувийн хэвшлийн ААНБ-ын холбоо оролцлоо.
Дардасны тэмцээний /эрэгтэй/ төрөлд:
Нэгдүгээр байр: Т.Энхнаран /“Хайлааст-16” ХЗХ/
Хоёрдугаар байр: Д.Ганзориг /Чингэлтэй дүүргийн 102 дугаар цэцэрлэг/
Гуравдугаар байр: М.Эрдэнэбат /Нийслэлийн Ерөнхий боловсролын 72 дугаар сургууль/
Дардасны тэмцээний /эмэгтэй/ төрөлд:
Нэгдүгээр байр: Б.Нандинзул /“Тэгш Өлзий” ӨЭМТ/
Хоёрдугаар байр: Л.Цэрэнханд /Нийслэлийн Ерөнхий боловсролын 139 дүгээр сургууль/
Гуравдугаар байр: Д.Мягмар /Чингэлтэй дүүргийн 246 дугаар цэцэрлэг/
Ширээний теннис /эрэгтэй/ төрөлд:
Нэгдүгээр байр: Н.Дорж /Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны хувийн хэвшлийн ААНБ-ын холбоо/
Хоёрдугаар байр: Н.Жаргалсайхан /Нийслэлийн Ерөнхий боловсролын 72 дугаар сургууль/
Гуравдугаар байр: С.Мөнхбаатар /Чингэлтэй дүүргийн 221 дүгээр цэцэрлэг/
Ширээний теннис /эмэгтэй/ төрөлд:
Нэгдүгээр байр: Н.Нарантуяа /Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо/
Хоёрдугаар байр: Л.Цэрэнханд /Нийслэлийн Ерөнхий боловсролын 139 дүгээр сургууль/
Гуравдугаар байр: Н.Мөнхжаргал /Чингэлтэй дүүргийн 221 дүгээр цэцэрлэг/ нар амжилт үзүүллээ.
 
ХУРЛЫН АЖЛЫН АЛБА
 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4195
2881 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%