Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

АЙМГИЙН ИТХ-ЫН ХОТ СУУРИН, ҮЙЛДВЭРЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭ, ДЭД БҮТЦИЙН ХӨГЖЛИЙН ХОРОО БАЯН СУМАНД АЖИЛЛАЛАА.

2022-04-18

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Хурлын Хот суурин, үйлдвэр үйлчилгээ, дэд бүтцийн хөгжлийн хорооны дарга нарын хамтран баталсан 2022 оны ажлын төлөвлөгөөнд тусгагдсан төсөвт байгууллагуудын барилга байгууламжийг шинээр барих, өргөтгөх, их засвар хийх эрэмбэ дараалал шинэчлэн тогтоох тухай асуудалтай уялдуулж сумын дэд бүтэц, шугам сүлжээний эх үүсвэрийн байдал, халаалтын үйл ажиллагааны явцтай танилцах зорилгоор Хурлын хорооны даргын баталсан удирдамжийн дагуу Хот суурин, үйлдвэрлэл, үйлчилгээ, дэд бүтцийн хорооны ажлын хэсэг Баян суманд ажиллалаа.
Энэ ажлын хүрээнд Хурлын Хот суурин, үйлдвэр үйлчилгээ, дэд бүтцийн хөгжлийн хорооны дарга Ж.Баттөгс, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Г.Энхболд, Т.Ариунболд нар тус сумын төсөвт байгууллага Эрүүл мэндийн төв, соёлын төв, цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцаж, сумын ЗДТГ-т санал солилцох уулзалт зохион байгуулж санал хүсэлтийг сонсов.
Мөн сумын Засаг дарга хийж хэрэгжүүлж буй ажлын мэдээллээ танилцуулж, сумын Эрүүл мэндийн төвд салбарын тусламж үйлчилгээ үзүүлэхэд сум орон нутгийн онцлог уул уурхай, төмөр зам болон улсын чанартай авто замын ачааллаас шалтгаалан тулгамдаж буй хүндрэлтэй асуудлуудын талаар санал хүсэлтээ илэрхийллээ.
Хурлын хорооноос сумдад ажилласан ажлын мэдээллийг аймгийн ИТХ-ын Хурлын хэлэлцэх асуудлын төлөвлөгөөтэй уялдуулж Хурлын Зөвлөл болон Хурлын Хуралдаанд танилцуулж ажиллахаа илэрхийллээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4068
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
245 / 6%