Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

НИЙГМИЙН БОДЛОГО, ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ХОРООН НЬ САЛБАРЫН АГЕНТЛАГ, БАЙГУУЛЛАГУУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАЖ, САНАЛ СОЛИЛЦЛОО

2022-04-18

Аймгийн ИТХ-ын Нийгмийн бодлого, хүний хөгжлийн хорооноос нийгмийн салбарын агентлаг байгууллагын нэгдсэн шуурхайд оролцож, зарим байгууллагуудын үйл ажиллагаатай танилцан, санал солилцох уулзалт зохион байгууллаа.
Уулзалтын хүрээнд төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, салбарт тулгамдаж буй асуудлаар санал хүсэлт авч, зарим асуудалд хурлын хорооноос анхаарал хандуулж аймгийн ИТХ-ын бодлого шийдвэрт тусгуулах, хамтын ажиллагааг өргөжүүлж ажиллахаа илэрхийллээ.
Мөн бодлогын баримт бичгийн хэрэгжилт, удаашралтай байгаа ажлыг эрчимжүүлж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох зорилгоор аймгийн Болосрол, шинжлэх ухааны газар, Соёл урлагийн газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын үйл ажиллагаатай танилцаж, санал солилцлоо.
Аймгийн ИТХ-ын Нийгмийн бодлого, хүний хөгжлийн хорооны даргаар Б.Уранжаргал, гишүүдэд Д.Алтанцэцэг, М.Энхбат, Б.Отгонбаяр, А.Оюунчимэг, Ц.Алимаа, Б.Жигмэддорж нар ажиллаж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4068
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
245 / 6%