Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

“ЭРТЭЧ ЧИНГЭЛТЭЙЧҮҮД” АЯНЫГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ХОЁРДОХ АЛХАЛТААРАА БОГДХАН УУЛЫГ ЗОРИЛОО

2022-04-02

     Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 30 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд дүүргийн хүн амыг хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, эрүүл амьдрах зан төлөвт насан туршийн дадал олгох, иргэн, гэр бүл, байгууллага, хамт олныг эрүүл амьдрах хэв маягт төлөвшүүлэх, биеийн тамир, спортыг хөгжүүлэхэд аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн оролцоог дэмжих зорилгоор “Эртэч Чингэлтэйчүүд” аяныг Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газраас хамтран зохион байгуулж байна.

     Энэхүү “Эртэч Чингэлтэйчүүд” аян нь 2022 оны 03 дугаар сарын 23-наас 06 дугаар сарын 23-ны өдөр хүртэлх 3 сарын хугацаанд үргэлжлэх бөгөөд анхны алхалтаа өнгөрсөн “Бямба” гарагт Баянзүрх хайрхантай танилцахаар зохион байгуулсан.

    Өнөөдөр /2022.04.02/ Чингэлтэйчүүд бид хоёр дахь алхалтаа Богдхан уулын “Дугуй цагаан”-д зохион байгуулан амралтын өдрийг эрүүл, эрч хүчтэйгээр эхлүүллээ. Тус үйл ажиллагааг нээж дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат "Эртэч Чингэлтэйчүүд" болохын төлөө энэхүү аянд нэгдэж, хөдөлгөөний хомсдолоос урьдчилан сэргийлэн амьдралын эрүүл хэв маягийг өдөр тутмын хэвшил болгохыг дүүргийн төр, захиргааны байгууллага, хороод, болон иргэддээ уриаллаа.

    Тус үйл ажиллагаанд Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, Засаг дарга Н.Батсүмбэрэл, МАН-ын бүлгийн дарга, Төлөөлөгч И.Даваадорж, Хурлын даргын зөвлөх, Төлөөлөгч Т.Идэрцагаан, Засаг даргын зөвлөх, Төлөөлөгч Н.Бямбагэрэл, ИТХ-ын Төлөөлөгчид, хороодын Засаг дарга нар, ИТХ-ын Ажлын алба,  Засаг даргын тамгын газар болон Засаг даргын тамгын газрын дэргэдэх хэлтэс, албадын дарга нар, ажилтан, албан хаагчид, иргэдийн төлөөлөл оролцлоо.

    Мөн дүүргийн удирдлагуудаас аянд оролцогчдод Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайханы нэрэмжит гарын бэлэг, Биеийн тамир спорт хороонд үнэгүй бэлтгэл сургуулилт хийх эрхийн бичиг, мөнгөн шагнал болон нийгмийн хариуцлагынхаа хүрээнд “Pc-Mall” компаниас ивээн тэтгэсэн цахилгаан бараа гардууллаа.

ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4195
2881 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%