Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

2022 ОНЫ ХОРШООГ ХӨГЖҮҮЛЭХ САНГИЙН ЗЭЭЛИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ТОГТООЛОО

2022-03-31

Дархан Сумын ИТХ-ын 8 дахь удаагийн сонгуулийн ээлжит 8 дугаар хуралдаанаар хоршоо хөгжүүлэх сангийн зээлийн дээд хэмжээ, төсөл сонгон шалгаруулах тов тогтоох, сонгон шалгаруулах хороо байгуулах, хөрөнгийн зарцуулалт, зээлийн ашиглалт, эргэн төлөлтөд хяналт тавих орон тооны бус зөвлөл байгуулах талаар танилцууллаа.
Уг төсөл нь сумдад үйл ажиллагаа эрхэлж байгаа хоршоодоор дамжуулан ажлын байр бий болгох, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, амьжиргааг сайжруулах, орон нутгийн тогтвортой хөгжлийг хангах зорилгоор улсын төсвийн хөрөнгө оруулалтын эх үүсвэрээр байгуулсан “Хоршоог хөгжүүлэх сан”-г бүрдүүлэх, сангийн хөрөнгийг удирдах, төсөл сонгон шалгаруулах, сангаас зээл олгох, эргэн төлүүлэх, тайлагнах, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулах зорилготой.
Зээл олгох салбар чиглэлийн хувьд Хүнс үйлдвэрлэл, Барилгын материал үйлдвэрлэл, Хөнгөн үйлдвэрлэл, Байгальд ээлтэй дэвшилтэт технологи бүхий инновацийн үйлдвэрлэл, Багуудын нутаг дэвсгэрт шинээр байгуулах үйлчилгээ, Мод үржүүлэг, үрсэлгээ, Бусад гэсэн чиглэлээр хоршоо хөгжүүлэх сангийн зээлийг олгоно.
Нэг төсөлд олгох зээлийн дээд хэмжээг хоршоо, жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч нарт 20 сая хүртэл байхаар тогтоолоо.
 
 
 
 
 
 
 
 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%