Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

ЗАРЛАН МЭДЭЭЛЭХ ДОХИОГООР АЖИЛЛАХ ДАДЛАГА, СУРГАЛТЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2022-03-25

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, “Гамшгийн үеийн дайчилгаа, нүүлгэн шилжүүлэх журам”-ын дагуу жил бүрийн 3 дугаар сарын 4 дэх долоо хоногийн пүрэв гарагийн 16.00 цагт гамшгийн аюулын зарлан мэдээллэх дохиогоор дадлага, сургалт хийж, бэлэн байдлыг хангах өдөр болгосонтой холбогдуулан Төв аймгийн хэмжээнд дадлага, сургалтыг амжилттай зохион байгууллаа. Дадлага, сургалтын үеэр аймгийн мэргэжлийн алба, мэргэжлийн ангийн томилгоот бүлгүүдэд аймгийн Засаг даргын нэрэмжит "Бэлэн байдлын үзлэг"-ийг Мөнх-Алдарын талбайд зохион байгуулж явууллаа. Үзлэгт аймгийн 13 мэргэжлийн албадын 24 байгууллагын 250 гаруй ажилтан, алба хаагч оролцсон юм. Мэргэжлийн анги, бүлгүүдийн бэлтгэл бэлэн байдлыг хянан шалгах явцад байгууллагын онцлог, хувцас, бэлэн байдлын цүнхийг жигдрүүлэн идэвх санаачлагатай оролцсон "ТӨВ АЗЗА" ТӨХК-ны хамт олонд "Талархал" хадгалууллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4068
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
245 / 6%