Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

ТӨВ АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

2022-03-25

Аймгийн Эрүүл мэндийн газар энэ оныг “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах жил”, “Эрт илрүүлье-Эрт эмчилье” урианы жил болгон зарласан. Энэ хүрээнд аймгийн ИТХ, ЗДТГ, ЭМГ-аас Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн”-ийг ЗДТГ-ын хурлын их танхимд зохион байгуулж байна. Зөвлөгөөнийг нээж аймгийн Засаг даргын орлогч Ц.Буманбуян баяр хүргэж, үг хэллээ.

Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ болон эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагаа, эрт илрүүлгийн талаар анхан болон хоёрдогч шатлалын эрүүл мэндийнг байгууллагын ажилтнуудтай хэлэлцүүлэг өрнүүлж санал бодлоо солилцоход сургалтын зорилго чиглэгдэж байгаа юм.

Зөвлөгөөний үеэр “Ковид 19” цар тахлын хүнд нөхцөлд өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, ард олноо аюулт өвчнөөс авран хамгаалахад мэдлэг, ур чадвар, хүч чадлаа дайчлан амжилттай ажилласан зарим албан хаагчид, албан байгууллага, сумдын Эрүүл мэндийн төвүүдийг шагнаж урамшууллаа. Шагналыг аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Ч.Жавзанпагма, Засаг даргын орлогч Ц.Буманбуян, ЭМГ-ын дарга С.Мөнхтуяа нар гардуулан өглөө.

Дэлхий нийтэд тархсан Коронавируст халдвар Ковид-19 цар тахлын хүнд үед амжилттай ажиллаж, цар тахлын дөрвөн давалгааг хохирол багатай даван туулсан Төв аймгийн Нэгдсэн эмнэлэгийн хамт олонд аймгийн Засаг даргын “Хүндэт өргөмжлөл”, 14 сая төгрөгийн өртөг бүхий “Нүдний иж бүрэн тоног төхөөрөмж”-ийг гардууллаа. Мөн Жаргалант сумын ЭМТ-ийн хамт олонд “Хүндэт өргөмжлөл”, хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат, Зуунмод сумын Баруу-Зуунмод ӨЭМТ-ийн хамт олонд “Хүндэт өргөмжлөл”, түргэн тусламжийн автомашины батламжийг гардуулан өгсөн юм.

Эрүүл мэндийн сайдын тушаалаар Баяндэлгэр сумын ЭМТ, Заамар сумын ЭМТ, Лүн сумын ЭМТ-үүд Магадлан итгэмжлэлд амжилттай хамрагдсан тул батламжийг гардууллаа.

Эрүүл мэндийн сайдын 2022 оны А/70 дугаар тушаалаар Засгийн газрын шагнал “ЭРҮҮЛИЙГ ХАМГААЛАХЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН ЦОЛ ТЭМДЭГ”-ээр:

- Дашнямын Бат-очир /Эрдэнэсант сумын ЭМТ-ийн дарга/

“ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНЫ ЖУУХ БИЧИГ”-ээр:

- Даваасономын Отгонбаяр /Баян сумын ЭМТ-ийн дарга/

“ТӨВ АЙМГИЙН ХҮНДЭТ ТЭМДЭГ”-ээр:

- Доржжанцангийн Мөнхзул /АНЭ-ийн чанарын албаны дарга/ нарыг шагнасан бол 21 сумын ЭМТ-д хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат, 5 суманд ариутгал халдваргүйжүүлэлтийн автомаксыг хүлээлгэн өглөө.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4068
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
245 / 6%