Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

ЭНЭ ӨДӨР ОРЧИН ЦАГИЙН АНХНЫ БАГА СУРГУУЛЬ БАЙГУУЛАГДЖЭЭ.

2022-03-24

    Одоогоос 110 жилийн тэртээ 1912 оны 3 сарын 24-нд Чин ван Ханддоржийн санаачлагаар 47 сурагчтайгаар орчин цагийн анхны бага сургууль байгуулагджээ.

    Эрдэнэ дайчин чин ван Минжиддоржийн Ханддорж нь Монгол Улсын төрийн нэрт зүтгэлтэн, тусгаар тогтнолын төлөө, Манжийн дарлалын эсрэг тууштай тэмцэгч, Богд хаант Монгол Улсыг үүсгэн байгуулагч гол удирдагчдын нэг, Монголын дипломат албыг үүсгэн байгуулагч юм.

    Тэрбээр 1912-1913 оны заагаар Монголын төлөөлөгчдийн тэргүүлсэн Хаант Орост очиж, Монгол туургатныг нэгэн улс гэр болгохын төлөө улс төр, дипломатын аргаар хүчин зүтгэж байв. Мөн төр ёс, ёслолыг төгөлдөржүүлэх, орчин цагийн анхны бага сургууль байгуулах, улсын сан хөмрөгийг арвижуулах, Өндөр Жанрайсигийг барьж босгох ажлыг санаачлан хэрэгжүүлж байв. Иймд Богд хаан 1913 онд “Сайныг удирдагч” цолоор шагнасан байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%