Үл хөдлөх эд хөрөнгө болон авто тээвэр өөрөө явагч хэрэгслийн албан татварын хувь хэмжээг шинэчлэн тогтоох хэлэлцүүлэг боллоо.
1634 иргэнээс цахимаар болон цаасаар санал авсан бөгөөд татварын хувь хэмжээг хуучин хэвээр батлах санал 70,8 хувийг эзэлжээ. Иймээс татварыг нэмэгдүүлэхгүйгээр хуучин хувь хэмжээгээр тогтоол гаргах саналыг хэлэлцүүлэгт оролцогчид 100 хувь дэмжлээ. Хэлэлцүүлэгт оролцсон эрхэм төлөөлөгч мэргэжлийн байгууллагын ажилтнуудад талархлаа илэрхийлье.