Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ЦАХИЛГААНЫ ЭРСДЛИЙН ҮНЭЛГЭЭГ ХИЙЖ БАЙНА

2022-03-07

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Цахилгаан дамжуулах Үндэсний сүлжээ ТӨХК-ийн Төвийн бүсийн салбар, Боловсрол, соёл урлагийн газартай хамтран “Эрсдэлгүй Дархан” аяны хүрээнд хүүхдийн сурч, хүмүүжих орчин буюу цэцэрлэг, сургуулийн барилга байгууламжийн цахилгааны аюулгүй байдлын эрсдлийн нөхцөл байдлыг тогтоож байна.

Мэргэжлийн байгууллагаас бүрдсэн ажлын хэсэг сургууль болон цэцэрлэгийн цахилгааны үүсгүүр, техник, тоног төхөөрөмжийн ашиглалтын аюулгүй байдлын нөхцөл, эрсдлийг газар дээр нь үзэж тодорхойлж, дүгнэлт гаргах бөгөөд нийтлэг зөрчил дутагдлыг засварлах ажлыг ЦДҮС ТӨХК-иас хариуцан, харин шинэчлэх шаардлагатай томоохон эвдрэл гэмтлийн засварын зардлыг орон нутгаас шийдвэрлэхэд анхаарах юм.

Уг ажилд аймгийн ИТХ-ын Ажлын албаны ажилтнууд хамтран оролцож байна. 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%