Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

СУМДЫН ИТХ-ЫН ДАРГА, ЗАСАГ ДАРГА НАРЫН СУРГАЛТ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

2022-03-14

2022 оны 03-р сарын 11-12-ны өдрүүдэд 27 сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга нарын “Шинэ сэргэлтийн бодлогын хэрэгжилтийг орон нутагт эрчимжүүлэх нь” сургалт зөвлөгөөн болж байна.
Уг зөвлөгөөний зорилго нь Монгол Улсын Засгийн газрын болон аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, 2022 оны хөгжлийн жилийн төлөвлөгөө, “Ногоон хөгжил, баялаг бүтээгчдийг дэмжих жил” урианы жилийн төлөвлөгөө болон бусад бодлого хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг суманд зохион байгуулах ажилд арга зүйн зөвлөмж, мэдээлэл өгөхөд оршиж байна.
Уг зөвлөгөөнд Аймгийн ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэн “Шинэчлэн батлагдсан монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудал, сумын ИТХ-ын дарга, засаг даргын хамтын ажиллагаа” сэдвээр илтгэл мэдээлэл хийлээ.
Илтгэлд 2022 онд сумдын ИТХ, Засаг дарга нараас гол анхаарах асуудлын талаар товч мэдээлж, энэ оны 1 сарын 1-ээс мөрдөгдөж буй Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын гол зорилтыг онцлоод, хуулийн өөрчлэлттэй холбогдуулан УИХ, Засгийн газраас баталсан журмуудын дагуу орон нутгийн удирдлагууд ялангуяа ИТХ бодлого төлөвлөлт, хэрэгжүүлэлт, түүнд тавих хяналтад иргэдийн оролцоог хангах талаар онцгойлон анхаарч үйл ажиллагаагаа чиглүүлэх нь зүйтэйг дурьдлаа.
Мөн Үндсэн хуульд заасны дагуу сумын ИТХ, Засаг дарга нар сум орон нутгийнхаа хөгжил, иргэдийн эрх ашгийн төлөө хамтын ажиллагаагаа сайжруулах шаардлагатай асуудлуудын талаар чиглэл өглөө.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4068
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
245 / 6%