МУ-ын Засгийн газрын гишүүн, Шадар сайд С.Амарсайхан, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир нар Багануур дүүрэгт ажиллах үеэр дүүргийн Онцгой байдлын хэлтэст туулах чадвар сайтай, яаралтай тусламжийн автомашиныг хүлээлгэн өглөө.
Япон улсын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлж буй “Эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн буцалтгүй тусламж” хөтөлбөрийн хүрээнд онцгой нөхцөл байдлын үед ашиглах зориулалттай, хүчилтөрөгчийн аппарат, зүрхний үйл ажиллагааг хянах төхөөрөмж зэрэг эмнэлгийн анхан шатны тусламжийн тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон "Ланд Круйзер 78 ” маркийн автомашиныг дүүргийн Төр захиргааны байгууллагын дарга удирдлагуудын хамт ОБХ-т хүлээлгэн өглөө.