Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

ЦАГААТГАХ АЖЛЫГ УДИРДАН ЗОХИОН БАЙГУУЛАХ УЛСЫН КОМИССЫН ДАРГА С.ОДОНТУЯА ТӨВ АЙМАГТ АЖИЛЛАЛАА

2022-03-04

Монгол Улсын Их Хурлын Дэд Дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга С.Одонтуяа төв аймагт ажиллалаа.
Төв аймгийн ИТХ-ын дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын дарга Ц.Жамбалсүрэн, ИТХ-ын нарийн бичгийн дарга, салбар комиссын нарийн бичгийн дарга Ч.Жавзанпагма нар хүлээн авч уулзлаа.
Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комисс нь 1990 оны Ардчилсан хувьсгалын үр дүнд Монгол Улсад хүний эрхийг дээдлэх асуудлын хүрээнд байгуулагдсан билээ. Энэ нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, нэр төрийг нь сэргээх, нөхөх олговор олгох, дурсгалыг нь мөнхжүүлэх асуудлыг дагнан хариуцсан төрийн байгууллага юм.
Төв аймгийн салбар комиссоос улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нэр төрийг сэргээж, дурсгалыг мөнхжүүлэх, нөхөх олговор олгох, нийгмийн халамжийн туслалцаа үзүүлж буй талаарх 2020-2022 оны үйл ажиллагаа, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ.
Аймгийн ИТХ нь 2020-2021 онд хэлмэгдэгчдийн эхнэр, нөхөр, хүүхэд нийт 39 иргэнд 2.2 тэрбум төгрөгийн нөхөх олговор олгоод байна.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг санан дурсах, тэдний гэгээн дурсгалыг мөнхжүүлэх ажлыг жил бүрийн 9-р сард зохион байгуулж, 27 сумын ИТХ-д чиглэл өгч ажиллаж байна. Үүнд Хэлмэгдэгсдийн үр хүүхдүүдэд нь хүндэтгэл үзүүлж, гарын бэлэг өгөх, сүм хийдэд буяны ном хуруулах, ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын дунд танин мэдэхүйн тэмцээн зохиох, багш нартай хамтран улс төрийн хэлмэгдүүлэлтийн хор уршгийн талаар яриа таниулга хийх зэрэг олон төрлийн арга хэмжээ зохион байгуулдаг байна.
Уулзалтын үр дүнд цаашид Цагаатгалын үндсэн 3 үйл ажиллагааны чиглэл болох Хэлмэгдүүлэлтийн бусад үр дагаврыг арилгах буюу хэлмэгдэгчдийн дурсгалыг мөнхжүүлэх, соён гэгээрүүлэх чиглэл төв, орон нутгийн түвшинд хамтарч ажиллахаар боллоо.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4068
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
245 / 6%