Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

АРХУСТ СУМАНД 40 ОРТОЙ ШИНЭ ДОТУУР БАЙР УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР БАРИГДАН, АШИГЛАЛТАД ОРЛОО

2022-03-01

Шинэ дотуур байрны нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар, НБХэлтсийн дарга Д.Мөнхцэцэг болон сумын удирдлагууд, иргэдийн төлөөлөл оролцлоо. Архуст сумын Ерөнхий боловсролын сургууль нь 30 багш, ажилтантай, 200 сурагчтай үйл ажиллагаа явуулдаг. Тал хээрийн бүсэд оршдог учир сурагчдын багагүй хувийг малчдын хүүхэд эзэлж байна. ЕБС-ийн дотуур байр нь Бамын байрыг түшиглэн 1984 онд баригдан 1990оноос хойш 25 ортой дотуур байрны зориулалтаар ашиглалтад орж байсан бөгөөд зайлшгүй шинэчлэн барих шаардлага тулгараад байсан юм. Учир нь 25 хүүхдийн багтаамжтай дотуур байранд 40 хүүхэд хүлээж авдаг. Мөн ЕБС-ийн 1, 2 дугаар анги хичээллэдэг, гал тогоо байрладаг гээд олон үйл ажиллагаа явагддаг зэргийг харгалзан шинэ дотуур байр барих ажлыг эхлүүлж, гүйцэтгэгчээр “Хабул Констракшн” ХХК-ний хамт олон ажиллаж, ийнхүү хүлээлгэн өглөө.
Шинэ дотуур байр нь сүүлийн үеийн чанар стандарт, эрүүл ахуйн шаардлага хангасан бөгөөд тасаг бүр нь дотроо ариун цэврийн өрөө, хувцасны шүүгээ, хичээл давтах ширээ, сандалтай зэрэг хүүхдэд ээлтэй, тохилог орчин бүрджээ. Шинэ байрны тохижилттой холбогдуулан сум, орон нутаг, сургуулийн удирдлагуудаас ирүүлсэн хүсэлтийг БШУ-ны сайдад уламжлан, 15 нэр төрлийн 31,2 сая төгрөгийн үнэ бүхий тавилга, эд хогшил, тоног төхөөрөмжийг шийдвэрлүүлэн өглөө.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%