Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

Бүрэгхангай сумын ИТХ-ын ажлын сайн туршлага

2022-03-01

Бүрэгхангай сумын ИТХ-аас үйл ажиллагаандаа хэрэгжүүлж буй шинэлэг ажил, сайн туршлагууд

НЭГ. “ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН АЖИЛ ТОГТМОЛЖСОН”

            Бүрэгхангай сумын ИТХ-ын чиг үүргийн  5 хороо ажиллаж байна.Үүнд:

  • Нутгийн удирдлага, эрх зүй, хяналт шалгалтын хороо
    • Ёс зүйн хороо
    • Нийгмийн хөгжил, үйлдвэрлэл үйлчилгээ, дэд бүтцийн хороо
    • Байгаль орчин, экологи, уул уурхай, хөдөөгийн хөгжлийн хороо
    • Эдийн засаг, төсөв, санхүү, өмчийн хороо

 Хуралдаанаар хэлэлцэх асуудлуудыг чиг үүргийн хороод холбогдох асуудлуудаараа урьдчилан хэлэлцэж Тэргүүлэгчид, Хурлын хуралдаанд санал дүгнэлтээ танилцуулан ажилладаг болсон. 5 хороо нь тус бүрт фэйсбүүк чат нээн мэдээ мэдээллээ түргэн шуурхай солилцон ажиллаж байна.

Хороодынхоо үйл ажиллагааг улам идэвхжүүлэх зорилгоор “ШИЛДЭГ ХОРОО” болзолт уралдааныг зарласан.

ХОЁР. ИРГЭДДЭЭ ИЛ ТОД НЭЭЛТТЭЙ АЖИЛЛАЖ БАЙНА

      Сумын ИТХ түүний Тэргүүлэгчдээс батлан гаргасан тогтоол шийдвэрийг холбогдох албан тушаалтан багийн удирдлагуудад хүргүүлэхээс гадна ИТХ-ын мэдээллийн самбар, khural.mn, buregkhangai_itkh цахим хуудасуудаар дамжуулан олон нийтэд сурталчилж байна.            Мөн Хурлын 1, 2-р улирлын болон ГХУСАЗЗ-ийн тайлан, бусад цаг үеийн мэдээ, мэдээллийг цахимаар нийтэд мэдээлж байна.

Сумын ИТХ аймгийн “Сайхан Монгол” телевизтэй хамтран ажиллах гэрээг байгуулан  2021 оны 01, 10 дугаар саруудад хуралдсан хуралдааныг эфирээр цацахаас гадна фэйсбүүк цахим хуудсаар иргэдэд шууд дамжуулсан нь иргэдийн талархалыг хүлээсэн ажил боллоо.

ГУРАВ. ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИД, БАГИЙН ИНХ-ЫН ДАРГА НАРЫГ ЧАДАВХИЖУУЛАХ ЗОРИЛГООР ТАНХИМ БОЛОН ЦАХИМААР СУРГАЛТУУДЫГ ТУХАЙ БҮР ӨГЧ БАЙНА.

Сумын ИТХ-ын Төлөөлөгчид, багийн ИНХ-ын дарга нарт зориулсан дотоод сургалтын төлөвлөгөөн оны эхэнд боловсруулан батлуулж анхны сургалтаа танхимаар өгсөн. Бусад сургалтууд цар тахал өвчний улмаас цахимаар явагдаж байна.

Анхны сургалтаараа:

  • Манлайлал, харилцаа, хандлагын талаар
  • Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III”-ын хүрээнд хийгдэж буй ажлын талаарх мэдээлэл болон сургалт
  • Цахим хаяг, хуудас ашиглах талаарх мэдлэг олгох сургалт /Page, yahoo, gmail,гэх мэт/
  • Орон нутгийн хөгжлийн сангийн журам
  • ИТХ-ын зохион байгуулалт зэрэг сэдвүүдээр сургалт мэдээллийг өгсөн байна.

Одоо ковид цар тахал өвчөөс шалтгаалан цахимаар сургалтуудыг бэлтгэн өгч байна.

Мөн Нутгийн удирдлагын холбоотой хамтран Хурлын төлөөлөгчид, багийн ИНХ-ын дарга нар, ажлын албыг 2021 оны 11-р сарын 06-07-ны өдрүүдэд УБ хотод сургалтанд хамруулахаар бэлтгэл ханган ажиллаж байна.

ДӨРӨВ. ЛОББИ БҮЛЭГ АЖИЛЛАЖ БАЙНА.

НӨУЁ-ны байгууллагын эмэгтэйчүүд орон нутгаа хөгжүүлэх шинэлэг санал, санаачилга гаргах, эдийн засаг, нийгмийн хөгжлийн тулгамдсан асуудлуудыг хамтран шийдвэрлэх зорилгоор “Лобби бүлэг” байгуулан ахлагчаар М.Сэржмядаг Тэргүүлэгч сонгогдон ажиллаж байна.

ТАВ.ИРГЭДИЙН ДУУ ХООЛОЙГ СОНСОЖ САНАЛ ШҮҮМЖЛЭЛИЙГ НЬ

ШИЙДВЭРЛЭХЭД АНХААРАН АЖИЛЛАЖ БАЙНА

Сумын ИТХ-ын эмэгтэй Тэргүүлэгчдээс албан байгууллагуудын эмэгтэй төрийн албан хаагчидтай эмэгтэйчүүдийн эрх, оролцоо, хөгжил хамгааллын чиглэлээр мэдээлэл солилцох зорилгоор “Ярилцъя-Шийдье” сэдэвт өглөөний цайн уулзалтыг зохион байгуулсан.

Мөн “Иргэдээ сонсъё” нэг сарын аяныг 2021-10-18-ны өдрөөс эхлэн сонсож байгаа ба иргэдээс утас, цаас, цахим гэх мэтээр дамжуулан санал хүсэлтүүдийг нь хүлээн авч тухай бүр арга хэмжээ авч эргэх холбоотой ажиллаж байна.

БҮРЭГХАНГАЙ СУМЫН ИТХ

 

 

 

 

 

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%