Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

Булган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал /Шинэ санаа/

2022-02-28

Булган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал /Шинэ санаа/

  1. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын албан ёсны цахим сайт bulgan.bulgan.khural.mn-ээр төлөөлөгчид болон иргэдэд зориулсан сургалтын 60 гаруй материалыг хүргэн ажиллаж байна.
  2. Хурлын хуралдаан болон тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэх асуудлуудтай холбоотой хууль, эрх зүйн заалтуудыг тухайн хуралдаан, хурлын үеэр Төлөөлөгчдөд мэдээлэл болгон ажиллаж байна.
  3. Сумын ЗДТГ-ын ажилтнуудыг чадавхижуулах, хууль эрх зүйн мэдлэг боловсролыг дээшлүүлэхтэй холбоотой танхимын сургалтын 7 хоног бүрийн 1 дэх өдрийн өглөөний 08.00 цагаас явуулж эхлээд байна.  2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр “Төрийн албан хаагч” сэдвээр, 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр “Төрийн албан хаагчийн ёс зүй, Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдвээр сургалт зохион байгуулав. 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн өглөөний сургалтыг “Харилцаа ба хандлага” сэдвээр явуулахаар төлөвлөж байна.
  4. Төлөөлөгч бүр 1 өрхийн амьдрал ахуйг дээшлүүлэх асуудлыг санаачилан сумын ЗДТГ-тай хамтарч судалгаа гарган, сонгогдсон 1 өрхийн амьдрал ахуйг дээшлүүлэх, холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран сургалтад хамруулах, ажилтай орлоготой болгох асуудалд анхааран ажиллаж байна.
  5. Улс орон даяар тархаад байгаа ковид-19 цар тахалтай тэмцэхэд Төлөөлөгч бүрийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор сайн үйлсийн аян зохион байгуулав.Аймаг, сумын хэмжээнд ковид-19 цар тахлын нөхцөл байдал өндөр, өвчлөл буурахгүй байгаа энэ хүнд цаг үед Булган сумын ИТХ-ын төлөөлөгч З.Батбагана, Д.Баярмагнай, А.Ганболд, Ш.Дуламсүрэн, Л.Ганзориг, З.Золбоохүү, Х.Баясгалан, Г.Батхуяг, Б.Солонго, Д.Баасансүрэн, Д.Бямбажаргал, Ч.Ганбаатар нарын идэвх санаачлагаар аймгийн Нэгдсэн эмнэлэг, “Эмийн цэцэглэн”, Цоожэд” ӨЭМТ-дэд нэн шаардлагатай байгаа тоног төхөөрөмж болох амьсгалын аппаратыг УИХ-ын гишүүн асан, Булган аймгийн Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн дарга Э.Мөнх-Очирын дэмжлэгээр гардуулан өглөө.
  1. Аймгийн Засаг даргаас Булган сумын 1 өрхийн амьдрал ахуйг сайжруулах зорилгоор гэр олгох асуудлын хүрээнд “ЭБЦТС” ТӨХК-ийн удирдлагуудтай харилцан ойлголцож, тухайн айлын цахилгааны асуудлыг нийгмийн хариуцлагын хүрээнд үнэ төлбөргүй шийдвэрлэж өгөв.  

Булган сумын ИТХ-ын Ажлын алба

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%