Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

ДАРХАН СУМЫН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ЦАХИМ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

2022-02-24

      Өнөөдөр \2022.02.24\ Дархан сумын ИТХ-ын төлөөлөгчдийн цахим зөвлөгөөн болов. Зөвлөгөөнөөр ИТХ-ын Хуралдааны дэг, Ёс зүйн дүрэм, Хороодын үйл ажиллагааны ажиллах журмын талаар ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Болдбаатар танилцуулж, тус журмын хүрээнд төлөөлөгчдийн саналыг авлаа.

     Тодруулбал 2022 оны 1 дүгээр сарын 1-ээс мөрдөгдөж эхэлсэн Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгатай холбогдуулан Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хуралдааны дэг, Ёс зүйн дүрэм, Хороодын үйл ажиллагааны ажиллах журамд өөрчлөлт орсон.
      Энэ хүрээнд тус зөвлөгөөнөөр төлөөлөгчдөөс авсан саналыг ИТХ-ын хуралдааны дэг, Ёс зүйн дүрэм, Хороодын үйл ажиллагааны ажиллах журамд тусган, дахин боловсруулж Дархан сумын ИТХ-ын 8 дахь удаагийн сонгуулийн ээлжит 8 дугаар хуралдаанаар батлах юм.
 
     

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%