Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ТОГТООЛЫГ ГАРДУУЛАН ӨГЛӨӨ

2022-02-07

          Чингэлтэй дүүрэг Монгол Улсын Их Хурлын 1992 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 18 дугаар тогтоолоор анх үүсэн байгуулагдаж байсан юм. Энэ жил Чингэлтэй дүүргийн түүхэн 30 жилийн ой тохиож байна.
 
          Энэхүү түүхэн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолыг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэлд өнөөдөр албан ёсоор гардуулан өглөө.
 
          Улаанбаатар хотын Ардын Депутатуудын Хурлын 1992 оны 09 дүгээр сарын 01-ны өдрийн 31 дүгээр тогтоолоор Чингэлтэй дүүрэг Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн анхан шатны нэгж 18 хороотой зохион байгуулагдаж байжээ.
 
          Өдгөө Чингэлтэй дүүрэг 19 хороотой, 160 орчим мянган хүн амтай нийслэлийн хоймор дүүрэг болон өргөжсөн байна. Мөн иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг хүртээмжтэй, хороодын ачааллыг тэнцвэржүүлэх үүднээс 5 хороог хувааж, зохион байгуулалт хийснээр Чингэлтэй дүүрэг 2022 онд 24 хороотой болж байгаа юм.
 
          Түүхэн 30 жилийн ойн энэ жил Чингэлтэй дүүрэг бүтээн байгуулалт, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг улам сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг олон ажлыг хийхээр төлөвлөн ажиллаж байна.
 
ХУРЛЫН АЖЛЫН АЛБА
 
НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ТОГТООЛЫГ ГАРДУУЛАН ӨГЛӨӨ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4195
2881 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%