Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай шинэчилсэн хуулийн дагуу сумын Засаг даргаас багийн ИНХ-ын хуралдааныг зохион байгуулж Хуралдааны дарга, багийн Засаг дарга, багийн ИНХ-ын Хуралдааны зөвлөл зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Багийн Хурлын үеэр сумын ИТХ-ын Ажлын албанаас МУЗЗНДНТУТ хуулийн шинэчилсэн найруулгаас нутгийн өөрийн удирдлагад иргэдийн оролцоо, багийн ИНх-ын хуралдааны зохион байгуулалт, багийн Засаг даргын эрх, багийн чиг үүргийн талаар сургалт мэдээлэл хийж нийт 400 гаруй иргэдийг хамрууллаа.
Мөн сумын УЗАШХ-ны 2021 оны үйл ажиллагаа болон татвар хандивын төвлөрүүлэлт, зарцуулалтын тайланг танилцууллаа.