Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ХАРЬЯАТ, АРДЧИЛСАН ШИНЭ ҮНДСЭН ХУУЛЬ ХЭЛЭЛЦЭН БАТЛАЛЦСАН АРДЫН ИХ ХУРЛЫН ДЕПУТАТУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАН ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ.

2022-01-11

          2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойг угтан Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат дүүргийн харьяат, ардчилсан шинэ Үндсэн хууль хэлэлцэн батлалцсан Ардын Их Хурлын депутатуудыг хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ.

          Хүндэтгэлийн уулзалтад АИХ-ын депутат Л.Дашням, Д.Мандах, М.Шийрав, Н.Гаравсүрэн, Т.Жагай нар хүрэлцэн ирсэн бөгөөд Үндсэн хуулиа сурталчлах, соён гэгээрүүлэх үйл ажиллагааны талаарх санал сэтгэгдэл болон хууль батлалцах үеийн үнэт дурсамжаасаа хуваалцлаа.

           Уг хүндэтгэлийн үйл ажиллагаанд дүүргийн ИТХ-ын дарга Б.Мөнхбат, ИТХ-ын даргын зөвлөх, Төлөөлөгч Т.Идэрцагаан болон ИТХ-ын Ажлын албаны ОНХХ-ийн дарга Б.Цогзолмаа нар оролцлоо.

           Түүхийг эргэн сөхвөл Монгол Улс ардчилсан шинэ Үндсэн хуультай болоход тухайн үедээ ард иргэдээсээ шууд сонгогдсон төлөөлөлтэйгөөр анхны ардчилсан чөлөөт сонгуулиар байгуулагдаж, төрийн эрх мэдлийг хэрэгжүүлж байсан Ардын Их Хурлын 430 депутат, Улсын Бага Хурлын 50 гаруй гишүүн оюун ухаанаа уралдуулан гар бие оролцон батлалцсан түүхтэй. Мөн шинэ Үндсэн хуулийг батлалцах олон нийтийн хэлэлцүүлэгт Монголын нийт 1,2 сая иргэний 75 орчим хувь нь оролцож, 200 мянга гаруй санал ирүүлж байжээ.

ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ХАРЬЯАТ, АРДЧИЛСАН ШИНЭ ҮНДСЭН ХУУЛЬ ХЭЛЭЛЦЭН БАТЛАЛЦСАН АРДЫН ИХ ХУРЛЫН ДЕПУТАТУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАН ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ХАРЬЯАТ, АРДЧИЛСАН ШИНЭ ҮНДСЭН ХУУЛЬ ХЭЛЭЛЦЭН БАТЛАЛЦСАН АРДЫН ИХ ХУРЛЫН ДЕПУТАТУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАН ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ХАРЬЯАТ, АРДЧИЛСАН ШИНЭ ҮНДСЭН ХУУЛЬ ХЭЛЭЛЦЭН БАТЛАЛЦСАН АРДЫН ИХ ХУРЛЫН ДЕПУТАТУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАН ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ХАРЬЯАТ, АРДЧИЛСАН ШИНЭ ҮНДСЭН ХУУЛЬ ХЭЛЭЛЦЭН БАТЛАЛЦСАН АРДЫН ИХ ХУРЛЫН ДЕПУТАТУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАН ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ХАРЬЯАТ, АРДЧИЛСАН ШИНЭ ҮНДСЭН ХУУЛЬ ХЭЛЭЛЦЭН БАТЛАЛЦСАН АРДЫН ИХ ХУРЛЫН ДЕПУТАТУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАН ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ХАРЬЯАТ, АРДЧИЛСАН ШИНЭ ҮНДСЭН ХУУЛЬ ХЭЛЭЛЦЭН БАТЛАЛЦСАН АРДЫН ИХ ХУРЛЫН ДЕПУТАТУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАН ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%