Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

ЦАГААННУУР СУМЫГ АЙМГИЙН "ХҮНДЭТ ТЭМДЭГ"-ЭЭР ШАГНАЛАА

2021-11-29

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 104 дүгээр тогтоолоор Цагааннуур сумыг Сэлэнгэ аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр шагнасныг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Нарантуяа гардуулан өглөө.
 
Цагааннуур сум бол Сэлэнгэ аймгийн үр тарианы 30-40 хувийг, улсын үр тарианы 10-15 хувийг дагнан бүрдүүлдэг газар тариалан өндөр хөгжсөн бүс нутаг бөгөөд 2016 онд "Монгол Улсын Тэргүүний сум"-аар шалгарч байсан билээ.
 
Дашрамд дуулгахад тус сумаас МУ-ын Хөдөлмөрийн баатар 3, МУ-ын Гавьяат цолтон 12 төрсөн байдаг.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9245
7568 / 82%
1038 / 11%
304 / 3%
335 / 4%