Сэлэнгэ аймгийн ИТХ
2021-12-07
Мал, тэжээвэр амьтдын 2021 оны жилийн эцсийн тооллогыг энэ сарын 7-17-нд орон даяар зохион байгуулж байна. Мал тооллогыг 1961 оноос эхлэн жил бүр зохион байгуулж байгаа бөгөөд эЭнэ удаагийнх 40 дахь жилийн тооллого болж байна. Манай улс өнгөрсөн жил 67.1 сая толгой мал тоолуулжээ. Номгон сумын хувьд нийт 306467 толгой мал тоолуулжээ Номгон сумын 5 багт мал, тэжээвэр амьтан тоолох тооллогын 10 ажлын хэсэг ажиллана. Өнөөдөр тооны семинар хийж холбогдох мэдээ, мэдээллийг сумын Засаг даргын орлогч, холбогдох албаны хүмүүс өглөө. Энэ жилийн мал тооллогод явах бүрэлдэхүүнд ихэвчлэн залуучууд хамрагдаж байгаагаараа онцлогтой.
Сумын ИТХ