Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

ХҮНИЙ ЭРХИЙН ХОРОО ХУРАЛДЛАА

2021-12-02

Аймгийн ИТХ-ын Хүний эрхийн хорооноос Төв аймгийн хөгжлийн 2022 оны төлөвлөгөөнд дүгнэлт гаргаж, цаашид анхаарах асуудлаар зөвлөмж өгч ажиллалаа.
Хүний эрхийн хороо нь дүгнэлтээ боловсруулахдаа Монгол улсын Үндсэн хуулийн Хүний эрх, эрх чөлөө бүлэг болон Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр, хөтөлбөрийг хэрэгжүүлэх аймгийн төлөвлөгөө, “Хөгжлийн түүчээ” -Төв аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлд тулгуурлан, Монгол улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөртэй хэрхэн уялдаж боловсруулсанд дүгнэлт хийлээ.
Хорооны дүгнэлтэд Аймгийн нэгдсэн эмнэлгээр үйлчлүүлэгсдийн наад захын эрхийг хангах зорилгоор хэрэглээний халуун устай болгох, өвчтөнг зөөх зориулалт бүхий цахилгаан шат байгуулахад анхаарч, зураг төсвийг шийдвэрлэх заалтыг “Хүний хөгжлийн бодлого” бүлэгт нэмж оруулах талаар санал гаргалаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%