Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

ЧАДАВХИ БЭХЖҮҮЛЭХ БҮСИЙН СУРГАЛТ ТӨВ АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2021-12-02

Жендэрийн үндэсний хорооноос НҮБ-ын "Хүн Амын Сан"-тай хамтран хэрэгжүүлж буй “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь” төслийн дэмжлэгтэйгээр "Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль"-ийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, түншлэл хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор Төв, Зүүн бүсийн 10 аймгийг хамруулсан бүсийн форумыг 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Төв аймагт зохион байгууллаа.
Дээрх арга хэмжээнд Аймгийн ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэн, Төв аймгийн Засаг дарга бөгөөд Жендэрийн салбар хорооны дарга Д.Мөнхбаатар, Жендэрийн үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр нар оролцлоо.
Сургалтанд Төв, Сэлэнгэ, Дархан-Уул, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Говьсүмбэр, Дорноговь, Өвөрхангай, Дундговь аймгийн төлөөллүүд хамрагдлаа.
Бүсийн зөвлөгөөний үеэр аймгууд 2021 онд "Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль"-ийн хэрэгжилтийн ханган чиглэлээр хийж хэрэгжүүлсэн арга хэмжээний тайлан мэдээллээ танилцуулан, хэлэлцүүлэг өрнүүлж сайн туршилгаасаа хуваалцлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%