Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ "СУМ БҮРТ" АРГА ХЭМЖЭЭ- ЛУУС, ХУЛД СУМАНД

2021-11-24

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг "СУМ БҮРТ" арга хэмжээ өнөөдөр буюу 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Луус, Хулд сумдад зохион байгуулагдаж өдөрлөгт Аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Ч.Бямбажаргал , аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Мөнхбат нар оролцлоо. Аймгийн ИТХ-ын ахлах мэргэжилтэн Ж.Түмэндэлгэр " аймгийн ГХУСАЗСЗ-өөс 2021 онд зохион байгуулсан ажлын талаарх мэдээлэл", Аймгийн ЗДТГ-ын ХЭЗХ-ийн ахлах мэргэжилтэн С.Цэнгэлмаа "Авлига, авлигын шалтгаан нөхцөл", аймгийн Цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Батцэцэг " Гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал", "Нөхөн сэргээлт-21 , Мал мах -2021 нэгдсэн арга хэмжээний хүрээнд энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь", Цагдаагийн газрын гэр бүлийн хүчирхийлэлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Д. Цэвэлмаа " Насанд хүрээгүй хүнээс үйлдэгдэх гэмт хэрэг зөрчил, хүүхэд хохирох гэмт хэргээс урьдчилан сэргийлэх" Прокурорын газрын Хяналтын прокурор М.Үрэлцэцэг " Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль болон тухайн суманд үйлдэгдэж буй гэмт хэрэг, шалтгаан нөхцөл" ГБХЗХГазрын мэргэжилтэн Ш.Эрдэнэсувд " Хүүхдийн эрх, хамгаалал ба иргэдийн оролцоо" сэдвээр иргэдэд мэдээллийг өглөө. Мөн сургуулийн сурагчдад мэдээлэл өгч иргэд олон нийтийг гарын авлага материалаар хангалаа. Ажлын хэсэг сумын хамтарсан баг, ГХУСАЗСЗ-ийн үйл ажиллагаатай танилцан зөвлөмж өгч ажиллалаа.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4068
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
245 / 6%