Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

ДАРХАН СУМЫН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИД СУРГАЛТАД ХАМРАГДАЖ БАЙНА

2021-11-24

Аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхим, Дархан сумын ИТХ, аймгийн Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс, Хууль эрхзүйн хэлтэстэй хамтран өнөөдөр ¬Дархан сумын ИТХ-ын Төлөөлөгчдөд сургалт хийж байна.
 
Тус сургалтаар Авлигын шалтгаан, хор уршиг, түүнээс урьдчилан сэргийлэх тухай, Засаг, Захиргаа, Нутаг дэвсгэр, түүний Удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулга сэдвээр Хууль эрхзүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Энхсайхан, Засаг, Захиргаа, Нутаг дэвсгэр, түүний Удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулга, түүнийг дагалдан гарсан журмын төслүүдийн талаар аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимын дарга Д.Гантулга, “Дархан-Уул аймгийн 2021 оны төсвийн гүйцэтгэл, 2022 оны төсвийн төслийн танилцуулга мэдээллийг Хөрөнгө оруулалт, хөгжилийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн Хөдөө аж ахуйн бодлогын асуудал хариуцсан мэргэжилтэн У.Дэлгэрмаа, Хөрөнгө оруулалтын бодлогын асуудал хариуцсан мэргэжилтэн Т.Мөнхчимэг нар тус тус мэдээлэл хийж байна.
 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%