Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

АЙМГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН 10 ХУРАЛДААН ХУРАЛДЛАА

2021-11-19

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 10-р Хуралдаанаар:
1.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 7 дугаар Хуралдааныг 2021 оны 12-р сарын 03-ны өдөр хуралдуулахаар тов тогтоож, Хуралдаанаар 5 асуудал хэлэлцүүлэхээр хэлэлцэх асуудлыг батлав.
2.Төрийн дээд одон, медальд уламжлах тухай асуудлыг хэлэлцээд Төв аймгийн эдийн засаг, нийгэм, боловсрол, хөдөө аж ахуйн салбар, төрийн албанд хүч хөдөлмөрөө дайчлан олон жил, үр бүтээлтэй ажиллаж, залуу хойч үеийг өөрийн арга туршлагаар залгамжлан хүмүүжүүлж байгаа иргэдийг Монгол Улсын төрийн дээд одон медалиар шагнуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлав.
3.2022 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний төслийг хэлэлцээд боловсруулалтын түвшинг сайжруулж аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит бус хуралдаанд танилцуулахаар болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 6 бодлогын хороодод шилжүүлэв.
4.2022 онд иргэнд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалт тогтоох тухай асуудлыг хэлэлцээд Хурлын Байгаль орчин хөдөөгийн хөгжлийн хороонд шилжүүлэв.
5.Аялал жуулчлалыг хөгжүүлэх мастер төлөвлөгөө батлах тухай асуудлыг хэлэлцээд Хурлын Байгаль орчин хөдөөгийн хөгжлийн хороонд шилжүүлэв.
6.2022 онд ойн сангаас бэлтгэх модны хэмжээ, хуваарь батлах тухай асуудлыг хэлэлцээд Хурлын Байгаль орчин хөдөөгийн хөгжлийн хороонд шилжүүлэв.
7.Хөрөнгө шийдвэрлүүлэх тухай зэрэг асуудлуудыг хэлэлцлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%