Сумын ГХУСАЗС зөвлөлийн 2021 оны төлөвлөгөөний дагуу тус зөвлөлийн гишүүдэд хууль эрх зүй, зөвлөлийн гишүүдийн үүрэг оролцоо, цаашдаа ямар хэлбэрээр ажиллах талаар Аймгийн ИТХ-ын хууль эрх зүй гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Сэргэлэнбаяр, аймгийн прокурор Д.Баттулга, Сүхбаатар аймгийн цагдаагийн газрын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн цагдаагийн хошууч Г.Ганчимэг, шүүхийн мэдээлэл лавлагааны ажилтан Н.Батзориг нар сургалтыг 2021 оны 11 дүгээр сарын 17 ны өдөр зохион байгуулав.