Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

БУРГАС ТҮЛЭЭНД ХЭРЭГЛЭХИЙГ ХОРИГЛОХ САНАЛ ГАРГАВ

2021-11-15

Дархан-Уул аймгийн хэмжээнд 2022 онд ойгоос бэлтгэх хэрэглээний модны дээд хязгаарыг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар өнөөдөр /2021.11.15/ хэлэлцэж батлав.

Тус аймгийн хэмжээнд 2022 онд ойн арчилгааны огтлолт, ойн цэвэрлэгээ явуулах замаар хэрэглээний болон түлээний мод бэлтгэх модны дээд хязгаар, талбай тусгаарлалтын хэмжээ, ойн сангийн ашиглах нөөцгүй сумдын мод модон материалын хэрэгцээг хангах сумын нэрсийг хэлэлцсэн юм.

Тухайлбал: Аймгийн хэмжээнд 2022 онд нийт 653 га талбайгаас бэлтгэх түлээний модны дээд хязгаарыг 6600 метр куб, хэрэглээний модыг 3350 метр.куб байхаар тогтоолоо. 

Мөн үеэр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч Г.Эрдэнэбат сумдын Засаг дарга нарт ойгоос мод бэлтгэхдээ батлагдсан дээд хязгаарт багтааж арчилгаа цэвэрлэгээ огтлолтыг ойн мэргэжлийн байгууллага, нөхөрлөлүүдээр хийлгэж хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг анхаарууллаа.

 Мөн аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч Г.Эрдэнэсүх аймгийн Байгаль орчин, Аялал жуулчлалын газраас оруулсан саналд бургасыг түлээнд хэрэглэхээр тусгасан байсныг шүүмжилж, бургасыг түлээнд хэрэглэхийг хориглох санал гаргалаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%