Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА МӨНГӨНМОРЬТ СУМАНД АЖИЛЛАЛАА

2021-11-12

Аймгийн ИТХ-ын ажлын албанаас УИХ, Засгийн газар, аймгийн ИТХ-аас баталсан бодлого шийдвэрийг сурталчилах, тариалан бүхий сумдад ургац хураалтын бэлтгэл ажил, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах, отор нүүдлийг хэрхэн зохицуулж буй байдалтай танилцаж, улс орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр баригдаж буй барилгын ажлын явц, үр дүнд хяналт тавин ажиллаж байна.
Өнөөдөр буюу 11 сарын 11-нд ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг Мөнгөнморьт суманд ажиллаж байна. Мөнгөнморьт сум нь 494 өрхийн 2257 хүн амтай 3 багтай. Сумын төсөвт байгууллагууд болох ЗДТГ, сумын хүн эмнэлэг, соёлын төв, Ерөнхий боловсролын 9 жилийн дунд сургууль, бага сургууль, цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна.
Ковидийн нөхцөл 2021 оны 3 сарын хойш батлагдсан тохиолдол 359 хүн байна.
Энэ жил улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Багануур-Мөнгөнморьт чиглэлийн 60 км хатуу хучилттай авто зам 70 хувийн гүйцэтгэлтэй, 75 хүүхдийн дотуур байрны барилгын ажил 96%-ийн гүйцэтгэлтэй явагдаж байна.
Аймгийн ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэн төрийн албан хаагчидтай уулзаж хурлын үйл ажиллагаа болон аймгийн цаг үеийн мэдээ мэдээллээр хангалаа. Уулзалтын үеэр сумын салбар бүрээс үйл ажиллагаагаа танилцуулж, тулгамдаж буй асуудлаа хурлын даргад уламжилж, зарим асуудлыг газар дээр нь шийдэж, гарц шийдлийн талаар зөвлөгөө өгч ажиллалаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%