Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

“ТҮР ХАМГААЛАХ БАЙР”-НД ИРЭХ ХҮҮХДҮҮД АВТОМАШИНААР ХУРДАН ШУУРХАЙ ҮЙЛЧИЛГЭЭ АВАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО.

2021-11-10

        Өнөөдөр, 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөс Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн харьяа “Гэр бүлийн хүчирхийллийн гэрч, хохирогчийг хамгаалах нэг цэгийн үйлчилгээний төв”-ийн “Түр хамгаалах байр”-нд ирэх хүүхдүүдэд хамгааллын үйлчилгээг хурдан хугацаанд үзүүлэхэд нэн шаардлагатай, хүүхдийн аюулгүй байдлыг хангасан автомашиныг хүлээлгэн өгөх үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа.

        Тус төв нь хүчирхийлэлд өртсөн охид, эмэгтэйчүүд, иргэдэд шаардлагатай эрүүл мэнд, нөхөн сэргээх, сэтгэл зүйн, нийгмийн, хууль хяналтын үйлчилгээг үзүүлэх, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй гэмт хэргийн тоог багасгах зорилготойгоор 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. 2021 оны 11 дүгээр сарыг хүртэлх байдлаар нийт 27 иргэн, 640 хүүхдэд хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэн ажилласан байна.

        Дашрамд дурдахад, Монгол Улс ковид-19 цар тахлын нөхцөл байдлын улмаас өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хөл хорио тогтоосонтой холбоотойгоор ахуйн архидалт ихсэж, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй гэмт хэргийн тоо буурахгүй байгаа учир хүчирхийлэлд өртсөн охид, эмэгтэйчүүд, иргэдэд шаардлагатай хүүхэд хамгааллын хариу үйлчилгээг үзүүлэх, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй гэмт хэргийн тоог багасгах зорилготой тогтмол үйл ажиллагаа тасралтгүй явуулах хэрэгцээ шаардлага ихэссээр байна.

 “ТҮР ХАМГААЛАХ БАЙР”-НД ИРЭХ ХҮҮХДҮҮД АВТОМАШИНААР ХУРДАН ШУУРХАЙ ҮЙЛЧИЛГЭЭ АВАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО.

 “ТҮР ХАМГААЛАХ БАЙР”-НД ИРЭХ ХҮҮХДҮҮД АВТОМАШИНААР ХУРДАН ШУУРХАЙ ҮЙЛЧИЛГЭЭ АВАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО.

 “ТҮР ХАМГААЛАХ БАЙР”-НД ИРЭХ ХҮҮХДҮҮД АВТОМАШИНААР ХУРДАН ШУУРХАЙ ҮЙЛЧИЛГЭЭ АВАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО.

 “ТҮР ХАМГААЛАХ БАЙР”-НД ИРЭХ ХҮҮХДҮҮД АВТОМАШИНААР ХУРДАН ШУУРХАЙ ҮЙЛЧИЛГЭЭ АВАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО.

 “ТҮР ХАМГААЛАХ БАЙР”-НД ИРЭХ ХҮҮХДҮҮД АВТОМАШИНААР ХУРДАН ШУУРХАЙ ҮЙЛЧИЛГЭЭ АВАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО.

   “ТҮР ХАМГААЛАХ БАЙР”-НД ИРЭХ ХҮҮХДҮҮД АВТОМАШИНААР ХУРДАН ШУУРХАЙ ҮЙЛЧИЛГЭЭ АВАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО.

                              

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%