Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

АЙМГИЙН ХЭМЖЭЭНД МАЛ АЖ АХУЙН ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ 61.3%, СУУРИН ГАЗРЫН ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ 88%-тай БАЙНА

2021-11-01

Аймгийн малчид, тариаланчид өвлийн бэлтгэлээ хангаж хадлан тэжээл бэлтгэн ургац хураалт дуусах шатандаа явж байна. Аймгийн хэмжээнд нийт 150 мянган тонн хадлан тэжээл бэлтгэх төлөвлөгөөний дагуу малчин, болон мал бүхий иргэд өнөөдрийн байдлаар 100 гаруй тонн ногоон тэжээл, 88 мянган тонн хадлан бэлтгэсэн байна. Энэ жилийн хувьд аймаг хадлан тэжээлийн дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаад, зах зээлд борлуулах боломж бүрдэж байна. Оны эцэст 4.9 сая толгой мал тоологдсон бөгөөд хонин толгойд шилжүүлснээр 6.5 сая толгой мал намаржиж байна. 2021-2022 онд хүнсэнд хэрэглэх, зах зээлд нийлүүлэх малын урьдчилсан судалгаагаар нийт мал сүргийн 31 орчим хувь буюу 1.4 сая.толгой малыг хүнсэнд болон зах зээлд нийлүүлэхээр төлөвлөөд байна.
Өвс, хадлан тэжээлийн бэлтгэлийн ажил бүрэн хангах нөөц боломж бүрдсэн. Одоогоор өвс тэжээлийн тээвэрлэлтийн ажил эхлээд явж байна.
-Төв суурин газрын өвөлжилтийн бэлтгэл ажил 88 хувьтай хангагдаад байна. Манай аймаг 27 сумтай бөгөөд үүнээс 25 сум төвлөрсөн халаалтын системд холбогдсон. Төвлөрсөн халаалтын системийн үйл ажиллагаа явуулж байгаа тусгай зөвшөөрөл бүхий аж ахуй нэгжүүд өвөлжилтийн бэлтгэлээ бүрэн дүүрэн хангасан. Жилд зарцуулах нүүрсний хэмжээ 80 гаруй мянган тонн байдаг. Үүнээс 20-30 хоногийн нүүрсний хэрэгцээгээ бүх сумдууд, аж ахуй нэгж байгууллагууд бэлтгэсэн байгаа. Нэгдсэн халаалт төлөвлөсөн хугацаандаа эхэлсэн бөгөөд одоогоор халаалтын горим жигдэрсэн байдалтай байна.
-Аймаг дотроо хийх отор хийх 10 орчим сум байна. Сумын удирдлагууд, малчид , малчдын хоршоодууд отор нүүдэл хийх сумдтай уулзалт зохион байгуулан гэрээ хэлэлцээр хийгээд ажиллаж байна. ХХААХҮЯам, Мал эмнэлгийн Ерөнхий газраас өгсөн чиглэлийн дагуу малын гоц халдварт өвчин /шүлхий/ дэгдэлт их байгаа учир бусад аймаг руу хийх отор нүүдлийг багасгах шаардлагатай байна. Бусад аймаг хооронд отор нүүдлийн асуудлыг зогсоох хэрэгтэй гэсэн үүрэг чиглэлтэй байна. Одоогийн байдлаар Өвөрхангай, Дундговь аймгийн 200 гаруй малчин өрхийн 150 мянган толгой мал манай аймгийн нутаг дэвсгэрт зусаад намаржиж байна.
Энэ жил Төв аймаг 161 мянган га талбайд тариалалт хийсэн. Өнөөдрийн байдлаар 120 мянган га талбайгаас 350 гаруй мянган тонн хураалт хийгээд байна. Энэ жилийн хувьд өмнөх жилийн хураан авсан ургацын хэмжээнээс давуулан хураан авахаар төлөвлөж байна. Өнөөдрийн байдлаар таримал тэжээлийн хураалт 67 хувь, тосны ургамал 59 хувь, төмс, хүнсий ногоо 100 хувь хураан авсан. Бусад ургацын хувьд дуусах шатандаа явж байгаа талаар аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар ярьлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%