Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

АЙМГИЙН УДИРДЛАГУУД ДАРХАН-УС СУВАГ ХК-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ

2021-10-04

Аймгийн ИТХ-ын дарга С.Насанбат, Засаг дарга Б.Азжаргал, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Ч.Энхбат, Дархан сумын Засаг дарга Т.Тулгаа, Захирагчийн албаны дарга Э.Равжаадэлгэрэх нар өнөөдөр /2021.10.04/ Дархан Ус суваг ХК-ийн Төв цэвэрлэх байгууламжийн төслийн ажил, өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, тус компаний үйл ажиллагаатай газар дээр явж танилцлаа.

Мөн Дархан-Ус суваг ХК дээр хэрэгжиж буй Дархан хотын бохир усны менежментийг сайжруулах төсөл МОН 3244/3245-ын явцтай танилцаж, орон нутгийн зүгээс тус байгууллагатай ямар байдлаар хамтарч ажиллах, иргэдийг хэрэглээний цэвэр усаар хангах, бохирыг татан зайлуулах ажлыг найдвартай явуулах тал дээр санал солилцлоо.

Дархан-Ус суваг ХК нь 13800 айл өрх, 1500 гаруй үйлдвэр аж ахуй нэгжтэй ашиглалтын гэрээ байгуулан, үйлчилгээ үзүүлж, гэр хорооллын 28000 айл өрхүүдэд нийт 44ш бүрэн ухаалаг худгаар дамжуулан ундны цэвэр усаар хангаж байна.

Тус байгууллага цаашид усан хангамжийн шугам сүлжээг шинэчлэх, айл өрх, аж ахуй нэгжүүдийг бүрэн ухаалаг тоолуурын системд холбох  ажлыг эрчимжүүлэхээр анхаарч ажиллаж байгаа бөгөөд эрчим хүчний хэмнэлттэй систем бий болгох, Дархан хотын ундны усны аюулгүй байдлыг дээшлүүлэх, хүний нөөцийн цогц бодлогыг бий болгож, бүтээмжийг сайжруулах зорилго тавьж ажиллаж байна хэмээн Гүйцэтгэх Захирал Г.Эрдэнэбат танилцууллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%