Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

АХМАДУУД ЧӨЛӨӨТ ЦАГАА ҮР БҮТЭЭЛТЭЙ ӨНГӨРӨӨХ ГЕРОНТОЛОГИЙН ТӨВТЭЙ БОЛЛОО

2021-09-28

Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан  ахмад настнуудад нийгмийн хөгжлийн болон сэргээн засах тусламж үйлчилгээг  үзүүлэх, чөлөөт цагаа  үр бүтээлтэй өнгөрөөх  “АХМАДЫН ХӨГЖЛИЙН ТӨВ” өнөөдөр нээлтээ хийлээ.

Ахмадын хөгжлийн төв  нь эмчилгээ сувилгааны тасаг, фитнес танхим, номын сан, бүжгийн танхим зэргээс бүрдсэн бөгөөд  ахмад настны нийгмийн хамгааллыг сайжруулах,  эрүүл мэндийн цогц үйлчилгээг чанартай тэгш хүртээх зорилготой юм.

Геронтологийн  төв нь

  1. Сэргээн засах эмчилгээ \физик эмчилгээ, их эмчийн үзлэг, зөвлөгөө, эмчилгээний гоо засал, дасгал хөдөлгөөн, фитнесс\
  2. Нийгмийн хөгжлийн үйлчилгээ \ахмад настанд зориулсан өдрийн үйлчилгээ, сэтгэл зүйн тусламж үйлчилгээ, эрүүл идэвхтэй амьдралын хэвшил олгох сургалт, тэтгэвэрт гарахын өмнөх болон гарсны дараах сургалт,\  үйлчилгээнүүдийг үзүүлнэ.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%