Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ЧАДАВХЫГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН БАГ МАНАЙ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

2021-09-14

     Эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавхыг дэмжих төсөл нь Ядуурлыг бууруулах Японы сангаас санхүүжиж Азийн Хөгжлийн банкны бодлого журмын дагуу Хууль зүй, дотоод хэргийн яамнаас хэрэгжүүлж буй Эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавхыг дэмжих” зөвлөх үйлчилгээний төслийг Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, ХЗДХЯ-ны Санхүү, хөрөнгө оруулалтын газар болон Сэлэнгэ аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран хэрэгжүүлж байна.
 
  Төслийн нэгдүгээр шатанд Увс, Сэлэнгэ, Сүхбаатар аймаг, Улаанбаатар хотын Налайх, Сонгинохайрхан дүүрэг тус бүрээс бизнес хийх, ажил хөдөлмөр эрхлэн орлогоо нэмэгдүүлэх хүсэлтэй, суралцах хүсэл тэмүүлэлтэй, оёдолчин, үсчин малчин, тариачин зэрэг тодорхой ажлын туршлагатай эсхүл ур чадвартай, төсөлд оролцох хүсэлтэй 25 эмэгтэйг төслийн оролцогчоор шалгаруулж, хоёрдугаар шатанд төслийн нэгдүгээр шатны сонгон шалгаруулалтад тэнцсэн 10 эмэгтэйг шалгаруулан төслийн үйл ажиллагааны дараагийн шатны сургалтад хамруулах, бичил тэтгэлэг олгох замаар тэднийг эдийн засгийн хувьд бие даах боломжийг олгох зорилготой юм.
 
   Төсөл хэрэгжүүлэгч багийн гишүүд Сэлэнгэ аймгаас төслийн нэгдүгээр шатанд шалгарсан 25 бичил бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн нөхцөл байдалтай танилцан, орчны ажиглалт үнэлгээг хийж байна. Үүний дараа төслийн хоёрдугаар шатанд шалгарсан 10 төсөл /10 эмэгтэй/ тус бүрд 2500 ам.долларын бичил тэтгэлгийг олгож эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавхыг дэмжин ажиллах юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1324
515 / 39%
419 / 32%
190 / 14%
200 / 15%