Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

К.БАЯРТ-ОД: ТӨМС БОРЛУУЛАЛТАД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛВЭЛ БИДНИЙ АСУУДАЛ ХӨНГӨРӨХ БОЛНО

2021-09-10

Аймгийн ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг Жаргалант сумын ургац хураалтын байдалтай газар дээр нь очиж танилцан, тариалан эрхлэгчидтэй уулзаж ярилцлаа.
Жаргалант сумын хувьд үр тариа 13433га, төмс 9979 га, хүнсний ногоо 327 га, ногоон тэжээл 3710 га-д тариалаад байна.
Тариалан эрхлэгчдийн хувьд тулгарч буй гол асуудлуудын нэг нь ургац хураалтын хүн хүчний асуудал, мөн хураасан ногоогоо хэрхэн зах зээлийн үнээр борлуулах талаарх асуудал нийтлэг тулгардаг байна. “Болдтулга”ХХК-ны хувьд 120га-д төмс тариалсанаас 1000 гаран тонны ургац хураах тооцоотой байна. Ургац хураалтын ажилд Дотоод Хэргийн Их Сургуулиас 100 оюутан авч ажиллаж байгаа нь алтан намрын өрнүүн их ажил ид өрнөж байлаа.
Тариалангийн талбайн ахлагч К.Баярбат хэлэхдээ төмснөөс бусад бүх зүйлийн үнэ өсч, төмс тариаланчдын хувьд ашиг багатай болж, залуу сайхан тариаланчид шантрах хандлагатай болсон тухай ярилаа.
Харин хурлын дарга Ц.Жамбалсүрэн яриандаа орон нутгийн зүгээс хүнсний ногоо борлуулалтын талаар онцгойлон анхаарч, нийслэлийн сургууль цэцэрлэг, хороодод нийлүүлэх талаар арга хэмжээ авахаа хэллээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%